Бүтээгдэхүүн ба үйлчилгээ

Таны компьютер дээр ажилладаг алтны автомат арилжааны программ

MG Quant бол таны компьютер дээр ажиллаж, өөрийн тань брокерын дансанд алт (XAU/USD)-ны арилжааг тогтсон дүрмээр хийдэг бот программ юм. Та сар, 90 хоног эсвэл жилээр тогтмол үнэ төлнө — арилжаа, ашгаас шимтгэл авахгүй.

  • Мөнгө тань өөрийн дансанд
  • +1 сар үнэгүй (анхны сарын багц)
  • Сар, 90 хоног эсвэл жилээр тогтмол үнэ

Бүтээгдэхүүн

Та юу авах вэ?

Хоёр хэрэгсэл хамтдаа ажиллана: бот арилжаа хийнэ, харин та самбараас хянана.

Компьютер дээр ажиллана

MG Quant бот программ

Windows компьютер эсвэл VPS сервер дээр суулгаж, MetaTrader 5 (MT5)-тай холбоно. Бот алтны ханшийг байнга ажиглаж, арилжааг тогтсон дүрмээр нээж, хаана.

  • Урьдчилан тогтоосон дүрмээр арилжаална
  • Захиалга бүр Stop Loss, Take Profit-тойгоо брокерт очно
  • MT5 дэмждэг, таны өөрөө сонгосон брокерт ажиллана
  • Анхдагчаар Dry-run, дараа нь зөвхөн демо данс — бодит дансыг та өөрөө асаана
  • Арилжаа тутмын эрсдэл, өдрийн алдагдлын хязгаарыг өөрөө тохируулна
Бүх багцад багтсан
Утас, компьютероос

Онлайн хяналтын самбар

Энэ вэб сайтад нэвтэрч ботынхоо ажиллагаа, арилжаа, багц, төлбөрөө хаанаас ч харна.

  • Нээлттэй позиц, хаагдсан арилжаа, ашиг, алдагдлаа харна
  • Багцаа картаар, QPay эсвэл дансаар төлж, автомат сунгалтаа удирдана
  • Ботыг нэг товшилтоор түр зогсоож, дахин асаана
  • Төлбөрийн түүх, хадгалсан картаа нэг дороос харна
Бүх багцад багтсан

Ард нь юу ажилладаг вэ?

Манай сервер алтны ханшийн мэдээллийг (лаа, тик) таны программ руу шифрлэгдсэн холболтоор дамжуулна. Арилжааны шийдвэрийг таны компьютер дээрх программ гаргаж, таны MT5-аар брокерт илгээнэ; хаагдсан арилжаа самбарт автоматаар бүртгэгдэнэ. Та тусад нь юу ч тохируулах шаардлагагүй.

Эхлэхэд юу хэрэгтэй вэ?

Windows компьютер эсвэл VPS

Бот ажиллах үед асаалттай байх ёстой. Тасралтгүй ажиллуулах бол VPS түрээслэхийг зөвлөнө.

Windows VPS түрээслэх заавар, тохируулах үйлчилгээ →

MT5 брокерын данс

Өөрийн нэр дээрх, MetaTrader 5 дэмждэг брокерын данс. Арилжааны мөнгө тань энд байна.

Баталгаажсан имэйл

Бүртгүүлсний дараа имэйлээр ирсэн холбоос дээр дарж баталгаажуулна. Иргэний баталгаажуулалт (KYC) зөвхөн бид хүссэн үед хэрэгтэй.

Багц

Хамгийн хямд багц сард ≈ $4.98. Картаар, QPay эсвэл дансаар шууд төлнө.

4 алхам

Хэрхэн эхлэх вэ?

Бүртгэлээс эхлээд бот ажиллах хүртэлх дараалал. Хяналтын самбар тань алхам бүрийг зааж өгнө.

  1. 1

    Бүртгүүлж, баталгаажуулна

    Имэйлээр бүртгүүлээд ирсэн захидлын холбоос дээр дарж имэйл хаягаа баталгаажуулна.

  2. 2

    Багцаа сонгоно

    Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, багцаа картаар, QPay эсвэл манай ХХБ-ны данс руу шилжүүлгээр төлнө.

  3. 3

    Программаа суулгана

    Самбараас программаа татаж, түлхүүрээ оруулан MT5 дансаа холбоно. Эхлээд туршилтын горимоор шалгана.

  4. 4

    Бот арилжаална, та хянана

    Бот зах зээл нээлттэй үед (Даваа–Баасан) арилжаална. Арилжаа, багцын хязгаар, төлбөрөө самбараасаа харна.

Үнэ

Сарын эсвэл жилийн багц

30 хоног эсвэл жил (365 хоног) тутамд тогтмол үнэ. Арилжаа бүрээс, ашгаас, дансны хэмжээнээс шимтгэл авахгүй.

Анхны сар — +1 сар үнэгүй

Анх удаа сар бүрийн Basic, Pro эсвэл Advanced багц авахад 30 хоногийн төлбөрөөр 60 хоног ашиглана. Нэг хэрэглэгчид нэг удаа; бусад багц болон 90 хоногийн, жилийн багцад хамаарахгүй (эдгээрээр эсвэл үнэгүй туршилтаар эхэлсэн ч урамшуулал хэвээр үлдэнэ).

Test

Ботыг демо дансаар (бодит мөнгөгүй) туршина

≈ $4.98/ 30 хоног

Төгрөгөөр төлнө: 17,900 ₮

  • Демо данс — хязгааргүй
  • Бодит данс — үгүй
  • Арилжаа, ашгаас шимтгэлгүй
  • Имэйл дэмжлэг

Basic

Бодит дансаар арилжаа эхлэхэд

≈ $15.52/ 30 хоног

Төгрөгөөр төлнө: 55,800 ₮

Анх удаа сараар: +1 сар үнэгүй

  • Демо данс — хязгааргүй
  • Бодит MT5 данс — 1 хүртэл
  • Бодит дансанд сард 5 лот
  • Арилжаа, ашгаас шимтгэлгүй
  • Имэйл дэмжлэг

Pro

Илүү олон данс, илүү их арилжаа

Түгээмэл
≈ $38.80/ 30 хоног

Төгрөгөөр төлнө: 139,500 ₮

Анх удаа сараар: +1 сар үнэгүй

  • Демо данс — хязгааргүй
  • Бодит MT5 данс — 3 хүртэл
  • Бодит дансанд сард 25 лот
  • Арилжаа, ашгаас шимтгэлгүй
  • Түргэвчилсэн дэмжлэг (Telegram)

Advanced

Том данс, хамгийн өндөр хязгаар

≈ $77.60/ 30 хоног

Төгрөгөөр төлнө: 279,000 ₮

Анх удаа сараар: +1 сар үнэгүй

  • Демо данс — хязгааргүй
  • Бодит MT5 данс — 5 хүртэл
  • Бодит дансанд сард 100 лот
  • Арилжаа, ашгаас шимтгэлгүй
  • VIP дэмжлэг + 1:1 тохируулга

Тогтмол үнэ

Сонгосон багцынхаа үнийг 30 хоног эсвэл жил тутамд картаар, QPay эсвэл дансаар шууд төлнө. Ашиг, алдагдал үнэд нөлөөлөхгүй.

Бодит данс ба лот

Багц бүр хэдэн бодит MT5 данс, бодит дансанд сард нийт хэдэн лот арилжихыг тодорхойлно (Улаанбаатарын цагаар сар бүрийн 1-нд шинэчлэгдэнэ). Демо данс бүх багцад хязгааргүй.

Автомат сунгалт — зөвхөн таны сонголтоор

Картаар төлөхдөө автомат сунгалтыг сонговол хугацаа дуусахад картаас татагдах бөгөөд татах бүрийн өмнө имэйлээр мэдэгдэнэ. Нэг товшилтоор унтраана — төлсөн хугацаа хэвээр үргэлжилнэ.

Төлбөр хэрхэн хийгддэг вэ?

Төлбөр бүр нэг багцын нэг хугацааг (30 хоног, 90 хоног эсвэл жил) шууд төлнө. Бүх төлбөрийг төгрөгөөр авна. Гадаадаас зочилж буй хэрэглэгчид төгрөгийн үнийн ам.долларын ойролцоо дүнг тухайн өдрийн Монголбанкны ханшаар мэдээлэл болгон харна.

Карт — автоматаар сунгагдана

Зөвшөөрвөл карт NEGDI-д хадгалагдаж, хугацаа бүрийн төгсгөлд автоматаар төлөгдөнө. Хүссэн үедээ нэг товшилтоор унтраана.

QPay — нэг хугацаа

Банкны аппаараа QR уншуулж төлнө. Дуусахаас өмнө имэйлээр сануулна; дахин төлж сунгана.

Дансаар шилжүүлэх — нэг хугацаа

Аль ч банкнаас манай ХХБ-ны төгрөгийн данс руу, бидний өгсөн кодыг гүйлгээний утгад бичиж төгрөгөөр шилжүүлнэ. Хуулгад орж ирмэгц багц идэвхжинэ.

Хүссэн үедээ цуцална

Автомат сунгалтыг унтраахад төлсөн хугацаа дуустал багц ажилласаар. Хугацаа нь эхэлсэн багцын төлбөр буцаагдахгүй; давхар эсвэл алдаатай гүйлгээг бид буцаан олгоно.

Цуцлалт ба буцаан олголтын бодлого → · Үйлчилгээний нөхцөл →

Аюулгүй байдал

Таны мөнгө аюулгүй юу?

Бид таны арилжааны мөнгийг хүлээн авдаггүй, дансыг тань удирддаггүй.

Мөнгө тань өөрийн брокерт

Арилжааны хөрөнгө тань өөрийн нэр дээрх брокерын дансанд байна. Бид түүнийг хүлээн авдаггүй, татах эрхгүй.

Нууц үг тань танд үлдэнэ

Бот таны компьютер дээрх MT5-тай шууд холбогдоно. Брокерын нууц үгээ бидэнд өгөх шаардлагагүй.

Хүссэн үедээ зогсооно

Самбараас ботыг нэг товшилтоор түр зогсооно. Автомат сунгалтыг хүссэн үедээ унтраана.

Эрсдэлийн анхааруулга

Алт (XAU/USD)-ны арилжаа хөшүүрэгтэй тул эрсдэлтэй бөгөөд та мөнгөө алдаж болно. Бот ашгийг баталгаажуулахгүй, өнгөрсөн үр дүн ирээдүйн ашгийн баталгаа биш. MG Quant хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхгүй. Алдахад бэлэн хэмжээгээрээ арилжаална уу.

Алгоритмын дэлгэрэнгүй томьёо нь компанийн оюуны өмч тул нийтэд нээлттэй биш.

Түгээмэл асуулт

Хариултаа олоогүй бол бидэнтэй холбогдоорой. Холбоо барих →

Үгүй. Арилжааны мөнгө тань өөрийн нэр дээрх брокерын дансанд үлдэнэ. Бид түүнийг хүлээн авдаггүй, татах эрхгүй. Та зөвхөн багцынхаа төлбөрийг картаар, QPay эсвэл дансаар төлнө.

Эхлэхэд бэлэн үү?

Хамгийн хямд багц сард ≈ $4.98; анх удаа сар бүрийн Basic, Pro эсвэл Advanced багц авахад +1 сар үнэгүй.